<!-- /* Font Definitions */ @font-face {font-family:"Cambria Math"; panose-1:2 4 5 3 5 4 6 3 2 4; mso-font-charset:1; mso-generic-font-family:roman; mso-font-format:other; mso-font-pitch:variable; mso-font-signature:0 0 0 0 0 0;} @font-face {font-family:Calibri; panose-1:2 15 5 2 2 2 4 3 2 4; mso-font-charset:0; mso-generic-font-family:swiss; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1073750139 0 0 159 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-unhide:no; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; margin-top:0in; margin-right:0in; margin-bottom:10.0pt; margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} p.MsoHeader, li.MsoHeader, div.MsoHeader {mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-link:"Header Char"; margin:0in; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; tab-stops:center 3.25in right 6.5in; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} span.HeaderChar {mso-style-name:"Header Char"; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-unhide:no; mso-style-locked:yes; mso-style-link:Header;} .MsoChpDefault {mso-style-type:export-only; mso-default-props:yes; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} .MsoPapDefault {mso-style-type:export-only; margin-bottom:10.0pt; line-height:115%;} @page Section1 {size:8.5in 11.0in; margin:1.0in 1.0in 1.0in 1.0in; mso-header-margin:.5in; mso-footer-margin:.5in; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} -->
.
Миний хүсэл мөрөөдөл
Намайг М гэдэг. Би гэдэг хүн энэ хорвоод 1987 оны 2-р сарын 2-нд 3 хүүхэдтэй айлын дундах хүү нь болж аав ээжийнхээ сайн хүн бүтээхсэн гэсэн нандин хүсэл мөрөөдлөөс мэндэлсэн.
Аав маань ХАА-н мэргэжилтэн дээд мэргэжилтэй сэхээтэн хүн байсан ба дандаа л бусдад тус болдог нэгэн байсан юм. Ээж маань насаараа худалдагч хийж байлаа, ах маань Улаанбаатар хотод 3-р цахилгаан станцад цахилгааны инженер ажилтай би гэр бүлийнхэнээрээ бахархдаг. Тиймээс би өөрийн гэр бүлийнхэнийхээ бахархалын бас нэг хэсэг байж эх орон ард түмэндээ тус санаж, улс орныхоо хөгжилд бодитоор хувь нэмэр орууулья гэсэн хүсэл мөрөөдлийг ухаан орсон цагаасаа эхлээд чиг хандлагаа болгож эхэлсэн юм.
Би ............. аймгийн 3-р дунд сургуульд 1995 онд элсэн орж, суралцаж байхдаа хүсэл мөрөөдөлдөө хүрэх замналыг ааваараа хэлүүлж математик, физик, англи хэл, мэдээлэл зүй хичээлүүдэд сонирхолтой болж математик, мэдээлэл зүй, физикийн олимпиадуудаас 4-р байрт шалгарсан амжилтад хүрч байлаа.
Би гэр бүлийнхээ хүмүүжил дээр нэмээд ахлах сургуульдаа нийгэмд тустай ажлуудад сайн дураар оролцох сонирхолтой болж энэ нь намайг хүнлэг хүн ертөнц болгон хүмүүжүүлэхэд маш ихээр нөлөөлсөн. Нийгэмд тустай ажилд оролцсоноороо би, хүн ганцхан ШУ-ны мэдлэгээр аз жаргалтай сайхан амьдралыг бүтээж чадахгүй тул хүнлэг, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм гэдгийг маш сайтар ухаарч авсан юм.
Зарим эрдэмтэд хичнээн мэдлэгтэй хирнээ амьдралдаа зөвхөн ШУхаанч хандаад хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулам цөмийн зэвсэг бүтээдэг тул би тийм хүн болохгүй гэсэн шийдвэрийг маш олон төрлийн ном уншиж байхдаа өөртөө бүрэн тангараглаж ирээдүйд хүнлэг маш сайн эрдэмтэн техникийн ажилтан больё гэдгийг хүсэл мөрөөдлийнхөө нэгэн хэсэг болгож тунхаглаж билээ.
Тийнхүү хүслээрээ би 2005 онд 10-р ангиа онц дүнтэй төгсөөд өөрийн багын хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Монгол Улсын Шинжлэх ухаан Техникийн Их сургуульд Мэдээлэл Холбоо технологийн салбарт орж цахилгаан холбооны инженерийн ангид суралцсан юм. Оюутан ахуйдаа 21-р зууны дэвшилтэд мэдээлэлд хүрэх үүднээс даяарчлагдсан хэл болох Англи хэл, комьпютерийн “Best” сургалтын төвд нэг жилийн гүнзгий сургалтыг дээд сургуулийнхаа хичээлийн хажуугаар давхар төгсгөсөн.
Миний чадвар хүсэл мөрөөдлөө чиглэн оюутан ахуйн эрч хүч, залуу насны оргилсон байдал дээр суурилан хөгжсөөр би суралцаж байхдаа Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд өөрийн курсын ажлуудын сэдвүүдийн нэг болох “Усан дотор долгион тархах явц” сэдвээр оролцож 17000 мян оюутны шилдэг 1700 оюутнуудын дундаас 3-р байр эзлэж, улмаар төгсөх курсын дипломын ажлаа “Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж байсан Нарлаг хороололын холбоожилт, телефон, интернет, кабелийн шугам”төсөл гэсэн сэдвээр “А”үнэлгээтэй хамгаалж 2009 оны 6 сард 3,11 голч “В” үнэлгээтэй сургуулиа дүүргэсэхдээ би сэтгэл ханахгүй байлаа. Учир нь би залуу байна хорвоо дэлхий уудам, миний эх орон хөгжиж байна, ард түмэн маань ядуу байгаа тул юм.
2008 оны 6 сарын 12-ноос “ICNET” ХХК-д 3-р курсынхээ дадлагыг хийж тэндээ үргэлжлүүлэн ажиллах саналыг хүлээн аваад суралцахын хажуугаар давхар мэргэжлээрээ ажиллаж байлаа. Манай ХХК Монгол улсад өөрийн зорилго чиглэлээрээ Олон улсын яриа,интернет, холбооны угсралтын ажлуудыг гүйцэтгэдэг. Би тэнд ажиллаж байхдаа Жи-МОбайл ХХК-ийн сүлжээний өргөтгөлийн ажлыг улсынхаа алслагдсан 14 суманд суурилуулах ажлыг гүйцэтгэлцэж , 2009 онд УБ хотын бүх дүүрэгт интернетийн суурь сүлжээг үүсгэхэд гар бие оролцуулсанаар өөрийгөө үүрэн холбоо, цахилгаан холбооны техникийн салбарт өөрийгөө ажиллаж чадах хангалттай туршлагыг цуглуулсан гэж боддог.
Ард түмэн олонд хэрэгтэй зүйлсийг хийж бүтээх миний хүсэл зөвхөн Монгол улсдаа л бакалаврын боловсрол эзэмшсэнээр зогсчих юм бол би өчүүхэн хүсэл мөрөөдөлтэй хөдөөний хүү хэвээрээ хөмөрсөн тогоон дотор харанхуй хэвээр үлдэх гээд байгааг би мэдэрч байна. Гэхдээ одоо цаг зөвхөн Монгол улсаар миний мэргэжил хязгаарлагдахгүй маш их өргөн цар хүрээтэй болж байгааг хүн бүр амталж байгаа тэр тусмаа тэр хязгааргүй их даяар мэдлэгийн салбарт энэ бөмбөрцөгийн улсуудаас тэргүүнд нь БНСУ багтаж байгааг би олж харж байна аа.
Одоо миний хүсэл эхлээд хүүхэд байхдаа зөвхөн аав ээжийнхээ ачийг хариулж сайн инженер больё гэдэг байснаа өргөжиж, улс орон ард түмэндээ хэрэгтэйг ухаарч байсан бол зөвхөн улс биш энэ дэлхийн хэмжээгээр сэтгэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг олж авах нэн чухал хэрэгцээ надад байгааг мэдэрч байна. Магадгүй миний сэтгэл өсөөд байгаа юм болов уу.
Ямар ч байсан би хүсэл мөрөөдлөө том болохын хирээр дэлхийн хэмжээний боловсролыг өгч байгаа газар болох Солонгос улсыг засгийн тэтгэлэгт хөтөлбөр явуулдагт нь талархалтайгаар өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх том боломж гэж харж байна.
Гэхдээ манай Монголчууд бүгдээрээ л тийшээ хар ажил хийхээр явдаг учраас би хүсэл мөрөөдлөө улам өргөн утгаар хэрэгжүүлэх газраа гэж БНСУ-н боловсролыг зориогүй юм шүү гэдгээ сайн мэдэрч байна. Дэлхий хүссэн хүсээгүй Солонгос соёлд автагдаж байгаа гэж нэгэн эрдэмтэн зохиолдоо дурдсан байна лээ. Үүнийг Азид харж болно. Сүүлийн 30аадхан жилийн дотор хөгжсөн улсаас сайтар суралцаад би даяаршиж байгаа эринд Монгол улсаа хоцрогдолтой хөл алхуулмааргүй байна.
Маш энгийн жишээ нэгийг дурдая. Манай улсын нийслэл УБ-д 1 сая хүн амьдардаг, ажилладаг, гэтэл дөнгөж 100 мянган хүн л интернет хэрэглэх боломжтой байна. Учир нь ард түмэн боловсролоор гачигдаж байна. Орлого маш бага байна. Хэрвээ би эрт цагаас адилхан хэл соёлтой шахуу хөрш байсан, худ ургийг барилдлагатай адилхан хөх толботой өндөр хөгжсөн Азийн бар Солонгосоос засгийн газрын тэтгэлэгээр боловсрол эзэмшвэл эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа хүрдэг гэсэн сайхан Монгол ардын цэцэн үгийн биелэл болж дэлхийн хэмжээний мэдээлэлийн технологийг эх орон ард түмнийхээ төлөө \манай улсад дандаа л Солонгос ах нар IT инженер байдаг\ тэдэн шиг түмэнд буянтай, түүхэнд үлдэцтэй үйл хэргүүдийг нэг л амьдрах насандаа хийж амьдрах болно.
Намайг дэлхийн хэмжээний хүсэл мөрөөдлөө өргөжүүлэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хамтдаа харцгаая гэж уриалаад энэхүү бяцхан эссэгээ өндөрлөе дөө.




