Сүүн цагаан хурим

Хадгаан дэлгээд  сүүгээд дээжилсэн

Ахмад настны буянт сургааль

Хажууд суугаа энхрий ханийн

Амьдрал багтсан хайрын мишээл

                 Аав ээжийн минь ерөөл шингэсэн

                 Сүүн цагаан сэтгэл

                 Амраг хосын хайрыг дагуулсан

                 Сүүн цагаан хурим

Инээд баясал дуу хуурын

Айзам хөвөрсөн жаргалын өргөө

Идээний дээж амттан алагласан

Анхны хайрын хуримын өдөр

                 Ахан дүүсийн минь итгэл шингэсэн

                 Сүүн цагаан сэтгэл

                 Алаг үрийн инээд зөгнөсөн

                 Сүүн цагаан хурим

Энхрий орондоо өргөө нэмсэн

Наран гийсэн гэгээн өдөр

Энхрий чамтайгаа амьдралаа холбосон

Насаараа мартахгүй хуримын өдөр

                 Анд нөхдийн минь итгэл шингэсэн

                 Сүүн цагаан сэтгэл

                 Аз жаргалын үүдийг нээсэн

                 Сүүн цагаан хурим

 

Сэтгэгдэлүүд:

1. Uuganaa (зочин) | 2009-11-07 16:38:39
Unuudr arai bish bid dee?
шүлэгч юмаа.
3. t (зочин) | 2009-11-08 17:47:28
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.